Хэрхэн вэбсайтаа өөрөө хийж сурах вэ? - HTML, CSS, PHP, MySQLийн 2020-01-07 сургалт
Вэбсайт хийж сурах хүсэлтэй эсвэл өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн вэбсайтаа өөрөө хийх хүсэлтэй хүн бүхэнд зориулав.
Анги бүрдэлт
Нэг анги 6-8 хүнтэй бөгөөд VIP сургалтын орчинд суралцах болно.
Хэзээ
Хичээл Мягмар, Пүрэвт 18:30аас, Бямбад 10:00аас хичээллэнэ. Хэрэв та сургалтаас хоцорсон бол санаа зоволтгүй бүртгүүлээрэй дараагийн сургалтанд автоматаар бүртгэгдэх болно.
Вэбсайтаа өөрөө хэрхэн хийх вэ цогц хичээлээр HTML, CSS болон PHP хэлнүүдийг практикт суурилсан байдлаар үзэж судлах бөгөөд суралцах тухтай орчинд мэргэжлийн багштай харилцан ярилцах замаар таныг мэдлэг, чадвар, дадалтай болгоно. Мөн сургалтаар вэбсайтын дизайн хэрхэн гаргах, вэб хөгжүүлэлт хийх арга замуудын талаар судалж, тэдгээрийг өөрийн гараар хийж интернет орчинд байрлуулах арга замуудыг сурна.
Сургалтаар заагдах PHP технологи бол сервер талын програмчлалыг хэл бөгөөд бүрэн динамик ба интерактив вэбсайтыг хийхэд зориулсан хэл юм. PHP хэл нь дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг суралцахад амархан вэб програмчлалын хэл юм.
Харин MySQL бол PHP хэлтэй хамгийн түгээмэл хослон ажилладаг өгөгдлийн сан бөгөөд динамик вэбсайтыг амилуулах гол сүнс нь юм. Иймээс вэбмастер болон вэб хөгжүүлэгч болохоор зорьсон бол та эдгээр технологиудыг зайлшгүй эзэмших шаардлагатай.
- Ямар нэг програмчлалын суурь мэдлэг шаардлагагүй
- Суралцах болон өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй байх
- Компьютерийн хэрэглээний суурь мэдлэгтэй байх
- Вэбсайтыг бүрэн гүйцэд хийж сурна
- Шинэ програмчлалын хэлтэй болно
- Хэрэв өмнө нь бага зэрэг үзэж байсан бол мэдлэгээ баталгаажуулна
- Өгөгдлийн сантай ажиллаж сурна
- Ажлын амжилтаа ахиулж ур чадвараа нэмнэ
- Шинэ бизнес эхлүүлэх боломжтой болно.
- Анхлан суралцагч хэн бүхэн
- Програм хөгжүүлэгч болон Frontend хөгжүүлэгчээр суралцагчид
- Блогчид, вэб дизайнерууд
- Өөрийгөө өөрчлөх, цэгцтэй мэдлэгийг олж авах хүсэлтэй шинийг санаачлагч, хөдөлмөрч хэн бүхэн хамрагдах боломжтой
Хичээлийн төлөвлөгөө
ХЭСЭГ 1: HTML
- Танилцуулга хичээл
- Таg гэж юу вэ түүний хэрэглээ
- Titles and Paragraphs
- Links
- Images
- Lists
- Tables
- Forms
- Inputs
- Text areas
- Dropdowns and Multiple Selections
- Structure of HTML
ХЭСЭГ 2: CSS
- Including the CSS
- Selections
- Using Reset.css
- The Box Model
- Floating Elements
- Minimum and Maximum Width
- Centering Horizontally
- Background Images
- Styling Fonts
- List Decorations
- Formatting Tables
- Project Structure
ХЭСЭГ 3: PHP
- Php гэж юу вэ?
- MySQL гэж юу вэ?
- Суулгах, тохируулах
- PHP Syntax
- PHP Variables, Constants, Data Types
- Operators, Functions
ХЭСЭГ 4: Bootstrap
- Bootstrap ашиглах
- Grid System
- Components
Javascripts - Php with Bootstrap
- Arrays
ХЭСЭГ 5: MySQL Database
- Connect to MySQL
- Create a Database, Table
- Insert, Select, Update, Delete Data
ХЭСЭГ 6: PHP Forms
- Form Handling
- Form Validation
- Complete Form
ХЭСЭГ 7: PHP Advanced
- Хэрэгтэй функцүүд
- File-тай ажиллах (бичих, унших, үүсгэх, upload)
- What is a Cookie? Session?
ХЭСЭГ 8: Мэдээний сайт хэрхэн хийх вэ
- Backend(Админ) хэсэг хийх
- Category, Post, User, Login хэсгийн програмчлал
- CRUD
ХЭСЭГ 9: Мэдээний сайт хэрхэн хийх вэ
- Frontend хэсэг хийх
- Home, List, Single Post хэсгийн програмчлал
- JSON
ХЭСЭГ 10: Дүгнэлт хичээл
- Серверт вэбсайтаа хэрхэн байрлуулах
- Вэб технологийн эргэн тойронд
- Гэрчилгээ гардуулах
ХИЧЭЭЛИЙН НИЙТ ЦАГ: 36 цаг + Практик
Сургалтаар нэг бүтэн вэбсайтыг жишээ болгож өөрсдөө хийнэ.
Багшийн танилцуулга
Давааням Наранчулуун
ВА-ийг үүсгэн байгуулагч, Докторант, IT инженер, Хөгжүүлэгч, Гэрэл зураг сонирхогч
Мэдээллийн технологи тэр дундаа вэб хөгжүүлэлт, систем програмчлал, өгөгдлийн сангийн чиглэлээр арав гаруй жил ажилласан. Сүүлийн жилүүдэд вэб програмчлал болон найдвартай ажиллагаа, тэдгээрийн UI/UX чиглэлээр түлхүү ажиллаж байна. Цаашдаа ч хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан өөрийн сонгосон чиглэлээр идэвх санаачлагатай, бүтээлч ажиллана гэж бодож байна. Баярлалаа.
Асуулт, хариулт