Кибер аюулгүй байдлын үндэс - Цахим орчинд хэрхэн аюулгүй ажиллах вэ?
Цахим (кибер) орчинд хэрхэн аюулгүй ажиллах арга замуудыг судлах, төрөл бүрийн хорт программ хангамж, халдлагыг судлах, халдлагыг бууруулахын энгийн хялбар шийдлийг байгууллага, хувь хүн дээр ашиглаж сурахад оршино.
Сертификат
Амжилттай дүүргэсэн суралцагчдад Cisco Academy-н сертификат олгогдоно.
Анги бүрдэлт
Бүрэн онлайн сургалт бөгөөд дуртай цагтаа бүртгүүлэх боломжтой.
Интернет бол хувь хүн, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог маш чухал хэсэг юм. Интернет нь маш их мэдээллээр дүүрэн сайхан газар боловч аюулаар дүүрэн байдаг. Хэрэв бид болгоомжтой хандахгүй бол алдах зүйл их байгаа тул кибер орон зайд аюулгүй байх мэдлэг, мэдээлэл, зөв дадал их чухал болсон. Кибер аюулгүй байдлын үндэс хичээл нь кибер орон зай, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа кибер аюулгүй байдлын ач холбогдол, мэдлэг, мэдээллийн нууцлал, тэргүүн туршлагаас суралцах болно. Суралцагчид аюулгүй байдлын үндэс суурийн талаар мэдэж, ойлгомжтой хялбар байдлаар танилцуулж, хувийн болон бизнесийн хувьд мэдээллийн аюулгүй байдлын үнэ цэнийг таниж мэдэж хамгаалахад оршино.
Кибер аюулгүй байдлын үндэс v2.1-ийн танилцуулга нь таван бүлгээс бүрдэх ба дараах онцлогуудыг агуулна.
- Цахим орчинд хэрхэн аюулгүй байдлын хангаж ажиллах, дүрмээс суралцана.
- Суралцагчид олон төрлийн хортой программ хангамж, халдлагууд болон байгууллагууд эдгээр халдлагаас өөрсдийгөө хэрхэн хамгаалж байгаа талаар танилцуулна.
- Кибер аюулгүй байдлын тухай ойлголтыг тайлбарлахад ашигладаг үндсэн нэр товъёог сурснаар бүх түвшний сургалт, курс суралцах боломжтой болно.
- Сургалт нь Cisco Academy-н сургалтын платформ дээр явагдана. Тус сургалтын платформ нь интерактив үйл ажиллагаатай байдаг. (Video, Quiz, Лаб ....)
- Үзэг цаас ашиглах лаборатори, мөн видео бичлэг, асуулт хариулт зэрэг үйл ажиллагаа нь сургалтын олон хэв маягийг ашигладаг. Тус интерактив горим нь суралцах эрмэлзлийг идэвхжүүлж, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг.
- Ямар нэг тусгай суурь мэдлэг шаардлагагүй
- Суралцах болон өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй байх
- Компьютерийн хэрэглээний суурь мэдлэгтэй байх
- Кибер аюулгүй байдал яагаад чухал гэж?
- Халдлага түүнээс хамгаалах арга техник
- Цахим орчинд хувийн өгөгдлөө хэрхэн хамгаалах вэ?
- Байгууллагын өгөгдлийг хэрхэн хамгаалах вэ?
- Кибер аюулгүй байдлын орчин, мэргэжилтэн ирээдүйн чиг хандлага
- Цахим,Кибер орчинд ажилладаг мэргэжлийн бус хүн
- Аюулгүй байдлаар анхлан суралцагч хэн бүхэн
- Кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэших сонирхолтой ахлах сургуулийн сурагчид
- Их, дээд, коллеж, мэргэжил сургалтын төвийн оюутан
- Өөрийгөө өөрчлөх, цэгцтэй мэдлэгийг олж авах хүсэлтэй шинийг санаачлагч, хөдөлмөрч хэн бүхэн хамрагдах боломжтой
Хичээлийн төлөвлөгөө
ХЭСЭГ 1: Кибер аюулгүй байдлын хэрэгцээ
- Хувийн өгөгдөл
- Байгууллагын өгөгдөл
- Хакер ба Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн (хамгаалах)
- Кибер халдлага, дайн
ХЭСЭГ 2: Халдага ба хамгаалах арга техник
- Кибер халдлага дээр дүн шинжилгээ хийх
- Халдлагын хэлбэр
ХЭСЭГ 3: Хувийн өгөгдлийг хамгаалах
- Хувийн өгөгдлийг хамгаалах
- Цахим орчинд ажиллах дүрэм
ХЭСЭГ 4: Байгууллагын өгөгдлийг хамгаалах
- Галт хана
- Кибер аюулгүй байдлын хандлага, зөв арга барил
- Cisco-г кибер аюулгүй байдлын зөвлөмж
ХЭСЭГ 5: Кибер аюулгүй байдлын ирээдүй, ажил мэргэжлийн чиглэл
- Кибер аюулгүй байдлын боловсрол, мэргэжлийн карьер
ХИЧЭЭЛИЙН НИЙТ ЦАГ: 15 цаг + Практик
Өөрсдийн зөөврийн компьютертой байна.
Багшийн танилцуулга
Нямсүрэн Хүнбиш
Cisco Academy Instructor, Сүлжээ, Аюулгүй байдлын мэргэжилтэн
Мэдээллийн сүлжээн, аюулгүй байдлын чиглэлээр арав гаруй жил ажилласан. Их сургуульд багшилж байсан туршлагатай.
Асуулт, хариулт