card
Нэг өдрийн сургалт

Хайлтын системд дээгүүр байрлах арга замууд сургалт

Барааны код: gs-03-003
140,000 89,000

Хайлтаас орж ирсэн урсгалаа байгууллагатаа эсвэл бизнестээ хэрхэн зөв ашиглах вэ? SEO гэж юу болох, хайлтын түлхүүр үг, вэб хуудсуудаа хэрхэн хайлтын системд бэлтгэх, хайлтын хамгийн дээр хэрхэн гаргах боломжуудын тухай энэхүү сургалтаар хүргэж байна 

Хугацаа

  • Хичээлийн үргэлжлэх хугацаа: 4 цаг 
  • Завсарлага: 15-20 минут
  • Чөлөөт ярилцлага, асуулт хариулт: 30-60 минут

Ямар нэгэн бизнес эрхэлдэг, түүнийгээ мэдээллийн технологи, дижитал бизнесийн арга техникийг ашиглан дараагийн түвшинд хүргэхийг хүсч байгаа бол манай сургалт танд яг тохирно.

"Хэрэв таны бизнес хайлтын системд ороогүй бол байхгүйтэй адил" гэсэн үг байдаг.

Тэгвэл та яг одоо өөрийн бизнес үйлчилгээг хайгаад үз! Танай хуудсыг хайхад хэддүгээр хуудсанд, хэр дээгүүр гарч ирж байна вэ? Зөв түлхүүр үгээр гарч чадаж байна уу? гэдгийг маш нарийн үзэх хэрэгтэй.

Жишээ нь та Google-ээс "вэб сайт хийх үйлчилгээ" гэж хайгаад үзээрэй. Тухайн салбарын топ үйлчилгээнүүд доорх зурагт үзүүлсэн шиг гарах болно. Жишээнд үзүүлсэн шиг таны бизнес, үйлчилгээ ч бас гардаг байх ёстой.

Хэрвээ танай бизнес үйлчилгээ хайлтанд дээгүүр гарахгүй бол та яг одоо эхлээрэй!!! Хайлтын системийн оновчлолыг бусдаас түрүүлж эрт хийх тусам дээгүүр эрэмбэлэгдэх магадлал өндөр байдаг.

Сургалтаас та Хайлтаас орж ирсэн урсгалыг хэрхэн зөв ашиглах вэ? SEO гэж юу болох, хайлтын түлхүүр үг, вэб хуудсуудаа хэрхэн хайлтын системд бэлтгэх вэ? гэх мэт ойлголтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү тусгай лекцээр авах болно.

Суралцагсадын сэтгэгдэл

Л.ДАГВАСҮРЭН
tsetseg.mn

Өнөөдрийн сургалт олон мэдэхгүй зүлийг минь зааж өглөө. Маш ойлгомжтой сайхан зааж байна. Бас мэдлэгтэй хүмүүс байна. Үүнийг амьдралдаа ашиглах болно оо.
Баярлалаа.

В.БӨХБАЯР
Mongolia Explorer

Өнөөдрийн сургалтад сууснаар вэбсайтийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлээл авч, вэбсайтыг харах өнцгийг маань 360 градусаар өөрчиллөө. Маш их үр өгөөжтэй сургалт боллоо. Баярлалаа.