card

Бидний тухай

“Грийн софт” ХХК нь 2011 оноос мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж олон нийтэд зориулсан төрөл бүрийн сургалтыг зохион байгуулах Виртуал Академийг нээн ажиллуулахад бэлэн боллоо.

Албан ёсны багшлах эрхийн сертификаттай, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа туршлагатай багш нараар хичээл заалгаж, мэргэжлийн түвшний өндөр мэдлэг, чадварыг богино хугацаанд эзэмших боломжийг Виртуал Академи танд олгож байна.

Виртуал Академи нь суралцагчдынхаа мэдлэг чадварыг шинэ түвшинд гаргахыг эрхэм зорилгоо болгон ажиллах болно.

Эрхэм зорилго

Мэдээллийн технологийн дэвшилтэт технологид суурилсан онлайн сургалтын платформ бий болгох.

Алсын хараа

Та бүхэн манай Виртуал Академид тавтай морилно уу!

Сурч мэдэх их үйлсэд тань амжилт хүсье!

Манай баг

Бид мэдлэг чадварыг дээдэлж та бүхэнтэй хамтран ажиллана

Д.Наранчулуун

CEO and Co-Founder

Э.Амар

Co-Founder

Э.Наранмөнх

Teacher, CEO at Green Marketing LLC

Манай сургалтын давуу тал

Бид бусад сургалтын төвүүдээс илүү чанар, боломжийг амлаж байна

Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай, чадвартай багш нартай.

Цөөн хүнээс бүрдсэн суралцах таатай орчин, анги танхимтай.

Практик дээр суурилсан сургалтын арга технологиор мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.