card
Мэргэшүүлэх сургалт

Wordpress сайт хийх 2019-12-10ны сургалт

Барааны код: gs-02-005
Хямдралтай үнэ
350,000 450,000

Хувь хүн болон Жижиг дунд бизнес эрхлэгч та бүхнийг өөрийн вэб сайтаа Wordpress ашиглан хөгжүүлэх, вэбсайтаа бизнестээ амжилттай ашиглах арга техникийг эзэмшүүлэх зорилгоор таныг богино хэмжээний сургалтанд урьж байна. 

Анги бүрдэлт
Нэг анги 6-8 хүнтэй бөгөөд VIP сургалтын орчинд суралцах болно.

Хичээллэх цаг
Хичээл Мягмар, Пүрэвт 18:30 аас Бямбад 10:00 цагаас хичээллэнэ.

Өдөр: 2019-12-10

Яагаад wordpress ашиглан вэб сайтаа хийх хэрэгтэй вэ?

Хүмүүсийн өдөр тутмын харилцаанаас эхлээд бүх зүйл дижитал загварт эрчимтэй шилжиж байгаа энэ үед бизнесийн байгууллагууд ч өөрийн дүр төрхийг онлайн орчинд үүсгэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Мөн дэлхийн нийт вэбсайтуудын 32% ийг буюу 3 вэб тутмын нэг нь wordpress дээр суурилсан вэбсайтууд байна. Иймээс учраас бид Wordpress-ийг сонгон авч сургалтын хөтөлбөртөө та бүхэнд хүргэж байна. Wordpress нь вэб сайт бүтээх бүх шийдлийг агуулсан, хамгийн олон хүн хэрэглэдэг, хэн ч сурч болох агуулга удирдах систем (CMS) юм.

Ямар мэдлэг олж авах вэ?

  • Өөрийн хүссэн домэйн нэр, хостингоо худалдан авах
  • Орчин үеийн вэб болон дижитал маркетингийн чиг хандлагатай танилцана
  • Вэб сайт ямар байх ёстойг өөрийн бизнестэй холбож ойлгоно
  • Вэб сайтаар дамжуулж борлуулалтын сэжим үүсгэх арга техник
  • Өөрийн вэбийн агуулгыг хүссэн үедээ өөрчлөх
  • Google хайлтын системд вэб сайтаа дээгүүр байршуулах

Сургалтанд хамрагдсанаар

  • Нэг жилийн WP хостинг Үнэгүй авах эрх
  • Нэг жилийн эрхтэй .COM домэйн Үнэгүй авах эрх
  • Сургалтын дараа зөвлөгөө
  • Сургалт дуусахад бүрэн ажиллагаатай вэб сайттай болно

Тавигдах шаардлага

  • Цаг барьдаг байх
  • Маш тодорхой зорилготой байх
  • Суралцах болон өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй байх
  • Компьютерийн хэрэглээний суурь мэдлэгтэй байх

Хичээлийн төлөвлөгөө 

Оршил

  • Чөлөөт ярилцлага
  • Ажлын орчин бэлдэх
  • Домэйн нэр, хост, вэб сайт ажиллах зарчим
  • Домэйн нэрээ худалдаж авах
  • Вэб байршуулах талбар худалдаж авах
  • Вэб сайтын бүтэц агуулга тодорхойлох
  • Орчин үеийн вэбийн чиг хандлага

 

Wordpress-н тухай

  • Танилцуулга
  • Аль wordpress-г хэрэглэх вэ? 
  • Wordpress суулгах
  • Wordpress түгээмэл ашиглах үг хэллэг

 

Wordpress-г ерөнхийд нь

  • Wordpress-н Dashboard 
  • Demo агуулга устгах
  • Media файлын сан 
  • Themes гэж юу вэ?
  • Child Theme гэж юу вэ?
  • Plugins гэж юу вэ?
  • Code Editor гэж юу вэ?

 

Wordpress Тохиргоо

  • Профайл тохиргоо 
  • Update Services 
  • Reading Settings 
  • Discussion Settings
     

Сайтын мэню

  • Цэс үүсгэх/засах
  • Нэмэлт цэс үүсгэх/засах

 

Вэбийн агуулга Пост & Хуудас

  • Пост болон хуудас үүсгэх
  • Editor ашиглалт
  • Пост vs Хуудас 
  • Ямар тохиролд хуудас/пост ашиглах уу
  • Ангилал гэж юу? 
  • Таг гэж юу вэ?

 

Wordpress хамгаалалт

  • Wordpress ийн аюулгүй байдалын тухай 
  • Хамгаалалтыг хэрхэн хийх
  • Спамаас хамгаалах боломжууд
  • Асуудал гарсан үед авах арга хэмжээ

 

Хянах

  • Google analytics гэж юу бэ?
  • Google analytics бүртгэх тохируулах
  • Google webmaster-т бүртгүүлэх

 

Вэб маркетинг

  • Сайн газардах хуудас хийх нууц
  • Call to action гэж юу вэ?
  • Дүгнэлт чөлөөт ярилцлага

ХИЧЭЭЛИЙН НИЙТ ЦАГ: 18 цаг + Практик
Сургалтаар нэг бүтэн вэбсайтыг жишээ болгож өөрсдөө хийнэ.

Багшийн танилцуулга

Э.АМАР

Э.АМАР

"Грийн софт" ХХК, Гүйцэтгэх захирал

Интернэт бизнесийн чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Бизнесийн удирдлага, болон програм хангамжийн инженер мэргэжилтэй. ШУТИС, БСШУЯ зэрэг газар ажиллаж байсан. 2011 онд "Грийн софт" ХХК- ийг үүсгэн байгуулж одоог хүртэл Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.

Д.НАРАНЧУЛУУН

Д.НАРАНЧУЛУУН

ВА-ийг үүсгэн байгуулагч, Докторант, IT инженер

Мэдээллийн технологи, тэр дундаа вэб хөгжүүлэлт, систем програмчлал, өгөгдлийн сангийн чиглэлээр арав гаруй жил ажилласан. Сүүлийн жилүүдэд вэб болон мобайл програмчлал тэдгээрийн UI/UX чиглэлээр түлхүү ажиллаж байна.